August 06, 2011

Шимтэглэй

Шимтэглэй цэцэг нь цэцэг сонирхогчдын хамгийн их ургуулдаг цэцэгсийн нэг юм. Уугуул нутаг нь Өмнөд Африк. Биологийн латин хэллэг нь Geranium Монгол нэршил нь Шимтэглэй. Эрдэмтэд одоогоор 280 гаруй зүйлийн шимтэглэйг нээж олоод байна. Дээшээ 40-50см хүртэл өндөр ургана. Цэцэг нь гоёмсог бөгөөд цагаан, ягаан, улаан, улбар шар, хөх ягаан өнгийн цэцэгстэй. Цэцэг нь дангаараа эсвэл хослож мөн баг цэцэг болон дэлгэрдэг.Дан болон давхар дэлбээтэй байдаг бөгөөд олон наст тасалгааны шимтэглэй нь дөрвөн төрөл байдаг
1. Энгийн шимтэглэй


2. Хаан шимтэглэй


3. Мөлхөө шимтэглэй


4. Анхилуун үнэртэй шимтэглэй


Энгийн шимтэглэй нь өдөрт нарны гэрэлд 6-8 цаг байх шаардлагатай. Зуны дулаан тааалмжтай агаарт сайн ургадаг. Мөлхөө шимтэглэйг сагсанд хийж дүүжилж ургуулахад тохиромжтой бөгөөд хагас сүүдэртэй сэрүүвтэр орчинд сайн ургадаг байна. Мөн гадаа цэцэрлэгт мөлхөө хэлбэрээр ургуулж болдог. Анхилам үнэрт навчитай шимтэглэйний гол чанар нь түүний навчнаас үнэртэх тансаг сайхан үнэр байдаг. Хаан шимтэглэй нь бусад шимтэглэйнээс гоёмсог үзэмжит цэцэгсээрээ ялгагдаг бөгөөд хагас сүүдэрлэг орчинд ургах дуртай. Нарны шууд тусгалд дургүй бөгөөд хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд дуртай. Баруун болон өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой. Өдрийн хурц нарнаас зайлсхийгээрэй. Иш нь сунаж навч нь жижигрээд байвал гэрэл дутсаны дохио. Хэрвээ навч шарлаж захаараа хатаж эхэлбэл энэ нь чийгшил дутаж буйн дохио юм. Харин навч сулбайгаад унжаад эхэлбэл ус чийг ихэдсэний шинж тэмдэг. Навч ирмэгээрээ улайж эхэлбэл хэт сэрүүн агаартай байна гэсэн үг. Агаарын чийгшлийг нэмэх шаардлагатай бол устай хайрга бүхий тосгуур дээр савтай цэцгээ байрлуулна.
Хавар гурван сард цэцэглэхээс нь өмнө таналт тайралт мөн шилжүүлэн суулгалтыг хийнэ. Шимтэглэй хэт өндөр болж хөгширөхөөр цэцэглэлт нь удааширдаг тул хавар жижиглэж тайрах хэрэгтэй ингэснээр шинэ шилбэ навч үүсч цэцэглэлт ихсэнэ. Мөн бут хэлбэрийн тайралт хийснээр цэцэг гоё үзэмжтэй харагддаг. Шимтэглэйг хөрсөнд суулгахдаа үндэсийг нь хөрсний гүнд суулгаж болохгүй гүехэн суулгах нь тохиромжтой байдаг. Хэт гүнд суулгасанаас иш ялзарч мууддаг. Үржүүлэхдээ үрээр болон ишний найлзуураар үржүүлнэ



No comments:

Post a Comment