August 06, 2011

Хим цэцэг

Монгол нэр нь Хим, Aнгли нэр Abutilon, орос нэр нь Абутилон. Хим цэцгийн эх нутаг нь Өмнөд Америк. Хим цэцгийг өрөөний Агч мод гэж нэрлэх нь ч бий. Ургамал судлаачид одоогоор 150 гаруй төрөл зүйлийг олж тогтоогоод байна. Хавраас намар хүртэл цэцэглэдэг. Нэг наст, олон наст, бутлаг, бяцхан модлог гэсэн төрлүүд байдаг. Хүлэрт хөвд, хар шороо, элсний холимог бүхий ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. 3 долоо хоногт цэцэглэдэг цэцэгэнд зориулсан бордоогоор бордоно. 4-8- р сар хүртэл бордоно. Хим нь гэрэлсэг ургамал. Өдөрт 2-3 цаг нарны шууд тусгал доор тавьж болно. Өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой бөгөөд өвөл нар хамгийн сайн тусдаг цонхон дээр тавьна. Ишний найлзуураар болон үрээр үржүүлж болно. Жил бүр хавар шилжүүлэн суулгалтыг цэцэг хэр томорсоноос шалтгаалан хийнэ.




No comments:

Post a Comment