Шимтэглэй нь дотроо долоон төрөлд хуваагддаг юм байна.
1. Энгийн шимтэглэй
2. Мөлхөө шимтэглэй
3.Хаан шимтэглэй
4. Анхилуун үнэрт шимтэглэй
5. Ангел шимтэглэй
6. Уникум буюу өвөрмөц шимтэглэй
7. Суккулент шимтэглэй
1. ЭНГИЙН ШИМТЭГЛЭЙ - ЗОНАЛЬНЫЕ ГЕРАНИ
Энгийн шимтэглэй нь дотроо хэдэн мянган сорт байдаг ба хамгийн түгээмэл нь юм. Энэ төрлийн шимтэглэй нь хамгийн тэсвэр тэвчээртэй бас цэцэглэх дуртай байдаг.Дэлбээнийх нь тоогоор:
- энгийн – 5 хүртэл дэлбээтэй
- хагас махровый – 6-8 дэлбээтэй
- махровый – 8-с дээш дэлбээтэй.
Цэцгийн хэлбэр дүрсээр нь:
– сарнайн – сарнайн хэлбэртэй (бүрэн дэлбээлдэггүй) улаан ба ягаан өнгөтэй
- алтанзулых – цэцэг бүр нь дэлбээлээгүй алтанзултай ижил харагддаг
- одтой – навч ыолон цэцэг нь одтой төстэй хэлбэр бүхий 25-30 см урт ургамал
- кактусан – цэцгийн дэлбээ нь нарийхан, удвал цэцгийн дэлбээтэй төстэй, улаан ба цагаан өнгөтэй,
- диакон – энгийн болон хаан шимтэглэйн холимог гэлтэй. Навчирхаг, жижиг цэцэгтэй, ягаан, улаан ба улбар шар өнгийн цэцэгтэй. Байнгын цэцэглэдэг.
Энгийн шимтэглэй нь голцуу 30 – 60 см өндөртэй.Зөв арчилхад энгийн шимтэглэй нь зуны турш цэцэглэдэг, харин дулаан өвөлжүүлээд зөв арчилаад байвал бүтэн жилийн турш ч цэцэглэх боломжтой.
2. Мөлхөө шимтэглэй - ПЛЮЩЕЛИСТНЫЕ ПЕЛАРГОНИИ (ГЕРАНИ) Pelargonium peltatum
Мөлхөө шимтэглэй нь 80 см – 1 метр хүртэл урттай ургадаг ба цэцэг нь энгийн, хагас махровый ба махровый байдаг. Сарнай цэцэгтэй тун төстэй. Цэцэгний өнгө нь улаан, ягаан, нил болон цагаан өнгө байдаг. 5-р сараас эхлэн намар хүртэл цэцэглэнэ.3. Хаан шимтэглэй КОРОЛЕВСКИЕ ПЕЛАРГОНИИ (ГЕРАНИ) Regal pelargoniums
Хаан шимтэглэй нь дотроо олон сорт байх ба янз бүрийн өнгийн цэцэгстэй. Ургамлын өндөр дунджаар 50 см. Дараа зун цэцэглүүлхийн тулд өвөл амраах хэрэгтэй ба энэ төрлийн шимтэглэй нь арчилгаа тодорхой хэмжээгээр шаарддаг. Өвөл 10–12 градуст, нэмэлт гэрэлтүүлэгтэй байлгадаг. Хаан шимтэглэйн цэцэглэлт бусад шимтэглэйг бодвол богино буюу 3-4 сар үргэлжилдэг.4. Анхилуун үнэртэй шимтэгглэй ДУШИСТЫЕ ПЕЛАРГОНИИ (ГЕРАНИ) Scented-leaved pelargoniums
Навчинд эфирийн тос байдаг учраас энэхүү цэцэг анхилуун үнэртэй байдаг. Одоо цагт бол нимбэг, алим, сарнай, гаа гээд олон төрлийн үнэртэй шимтэглэйнүүд байдаг. Энэ төрлийн шимтэглэйг гоо сайхан, анагаах ухааны салбарт өргөн хэрэглэдэг.5. Ангел шимтэглэй -АНГЕЛЫ
Зуны турш цэцэглэдэг бөгөөд ургамлын өндөр 30 см-с хэтэрдэггүй.6. Өвөрмөц шимтэглэй - ПЕЛАРГОНИИ (ГЕРАНИ) "УНИКУМЫ" (UNIQUE PELARGONIUMS)
Энэхүү төрөл 1840-өөд оноос бий болсон гэж үздэг. Энэ нь хаан шимтэглэйн төрөлтэй ойролцоо ба тун үзэмжтэй цэцэг юм. Цэцэглэж байх үед заавал бордох шаардлагатай.7. Суккулент шимтэглэй - СУККУЛЕНТНЫЕ ПЕЛАРГОНИИ (ГЕРАНИ)
Суккулентын төрлийн шимтэглэй нь дотроо арав гаруй төрөл байдаг: пеларгония горбатая (P. qibbosum L`Herit.), пеларгония кортузолистная (P.cortusaefolium L`Herit.), пеларгония мясистая (P.carnosum L`Herit.) энэ нь бонсай хийхэд өргөн хэрэглэгддэг, пеларгония очередная (P.alternans Wendl.), пеларгония пушистолистная (P. crithmifolium Smith.), пеларгония толстостебельная (P. crassicaule L`Herit.), пеларгония угловатая (P. tetragonum L`Herit.)Суккулентийн төрлийн шимтэглэй дотор өргөстэй бас өргөсгүй төрөл ч байдаг.
.
No comments:
Post a Comment