December 26, 2011

Нил цэцгийн талаарх асуултууд

- Миний нил цэцэг огт цэцэглэхгүй юм?

Дараах шалтгаантай байж болно
- хангалттай гэрэлгүй
- хэтэрхий том саванд суулгасан
-чийгшил багатай газарт тавьсан

- Миний нил цэцэг хэтэрхий их навчтай юм. Навчийг нь таслаж болох уу?

Нил цэцэгний хамгийн доод талын навчнууд ургах явцдаа шарлаж өөрөө унадаг. Шаралсан эсвэл гэмтсэн навчийг таслаж болно. Фотосинтез явагдаж байгаа тул бусад навчнууд нь хэрэгтэй бөгөөд хамаагүй таслан авч болохгүй.

- Навч нь бор өнгийн толботой болсон байна. Одоо яах вэ?

Бор өнгийн толбо нь гэгээтэй бол голцуу наранд түлэгдэснээс үүсэлтэй. Харин бараан талдаа бол нэвт салхинаас бий болно.


- Нил цэцгийг хэзээ шилжүүлэн суулгах вэ?

Ихэнх тохиолдолд нил цэцгийг 2-р сар эсвэл 11-р сард шилжүүлэн суулгадаг. Шаардлагатай гэвэл энэ хугацаанд жилдээ 2 удаа шилжүүлэн суулгана.

No comments:

Post a Comment