December 29, 2011
Мөнгөний модны тухайд
Мөнгөний модыг сэгсэрхээр борооны дусал алтан зоосны хамт унаж ирдэг гэсэн домог Хятадад байдаг. Мөнгөний мод нь маш их энергитэй ба таны олз омгийг дуудах мод хэмээн Фенг Шуй ч баталдаг.
Мөнгөний мод буюу Crassula arborescens нь зузаан бөөрөнхий навчтай олон наст ургамал юм. Африкаас гаралтай учраас нар болон агаарт туйлын дуртай.
Мөнгөний модыг мөчрөөр болон нэг ширхэг навчаар ч үржүүлэх боломжтой.
Мөнгөний модыг суулгах ваар нь өргөн байх хэрэгтэй болоч хэт гүн байх хэрэггүй.
Дулаан улирлаар мөнгөний модоо тагтан дээрээ агаарт гаргах эсвэл лагер луугаа хүргэсэн нь дээр гэж цэцэгчид зөвлөдөг.
Гэрийн нөхцөлд ховор тохиолдолд цэцэглэдэг гэдэг. Тиймээс таны тариж, хайрлаж байгаа мөнгөний мод цэцэглэх бол таны баялгийн билэгдэл хэмээн үздэг байна.
Сэдэв:
Мөнгөний мод
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment