December 01, 2012

Орос цэцэгчингийнд :)

Энэ жил тагтаа засаж амжагаагүй тул байгаагаар нь зургийг нь орууллаа.. blush2
Энд зефирантес, фикус карликовый, хойя Белла, плющ, шефлера вариегатная, нолина (би өөрөө үрээр тариж байсан юм, одоо 12 настай), стефанотис, папортник нефролепис зэрэг байна.
 Зефирантес нь хавар, зун ингэж ургаж байна: 
Энд бол угсаргана,  Тайгер сортын хайтан ба аглаонема ребристая гэдэг сорт нь байна.
Харин одоо бальзамин, хятад сарнай, аспарагус серполистный байна. Түүний доор гүнгоо. Хажууд нь ялдам.
Цонхны тавцан дээр алоэ остистое, рипсалис, бас нэгэн ялдам байна. 
Миний гүнгоо.
4384674_Izobrajenie_054 (525x700, 383Kb)
Хятад сарнай.. Их л том бололтой
4384674_Izobrajenie_007 (699x700, 373Kb)
Миний цикламенүүд

Зүүн талд фикус карликовый, баруун талд клеродендрума Томпсоны үрсэлгээ.
Цикламенүүд соёолж байна blush
4384674_Izobrajenie_057 (700x525, 285Kb)
Харин энэ бол навчаараа гоёдог хайтан.
Сорт нь Meistertush. 
 4384674_Izobrajenie_012 (700x626, 406Kb)  
Харин энэ бол Мэсон сортын хайтан.
Энэ бол Тайгер сортын хайтан.
Угсарган.
Энэ бол фикус карликовый.
Авиргана...
Харин энэ бол саваргана, зүүн талд нь Белла сортын хойя.
Энэ бол 15 настай хойя. Нүүж байхад энэ цэцэг маань үхчихсэн
4384674_IMG_2524 (525x700, 320Kb)
Харин энэ пеллея круглолистная. сортын ойм
Энэ бол стефанотис.
Ингэж цэцэглэж байна.
4384674_IMG_0861 (700x466, 251Kb)
Харин энэ бол кротон. Надад нэг л ургах дургүй байгаа.  
Дараагийн цэцэг. 
4384674_kyvshin (682x700, 457Kb)

Мөнгөний модноос уйдахгүй шүү дээ


денежное дерево (309x400, 165Kb)


Мөнгөний мод буюу крассула нь арчилга багатай цэцэгсийн тоонд багтдаг. Фенг шуй сонирхогчид энэхүү цэцэгийг дэмий ч нэг сонгоогүй бололтой.

Их навчтай бас навчнууд нь эрүүл ургаж байвал гэрт мөнгөний асуудал байхгүй. Харин мөнгөний мод маань өвдөх, эсвэл навч нь унаж байвал мөнгөний асуудал бий болож байна гэж үздэг. Ер нь бол энэ цэцгийг эрүүл сайхан ургуулахын тулд ерөнхий арчилгааг мэдэх хэрэгтэй.

Мөнгөний модны бүдүүн навч нь өөртөө чийг агуулаж байдаг Тийм учраас усалгааг бага хийнэ. Усалгааг ихдүүлэж байснаас багадуулсан нь дээр. Хэтрүүлэн услах нь уг ургамлыг үхэхэд ч хүргэх магадлалтай.

Мөнгөний модыг суулгах хөрсөнд элс заавал байна. Кактус эсвэл бусад суккулент ургамлын бордоогоох сард нэг удаа мөн бордож байна. 

Энэ цэцэгний бусад арчилгаа, хэрхэн саглагар олон мөчиртэй ургуулах тухай, фенг шуй ба мөнгөний мод зэрэг мэдээллүүдийг өмнө нь оруулаж байсан тул илүү ихийг нуршсангүй. Хэрэв та өмнөх мэдээллүүдийг уншиж амжаагүй бол таны баруун гар талд байгаа шошгоос Мөнгөний мод гэсэн хэсгийг харна уу

 

Хирита

Танилцаарай: "Хирита"



Chirita_Sinensis (700x597, 87Kb)

Нил баримгана зэрэг цэцэг сонирхогчид маань хирита (chirita) сонирхож эхлээд байна. Арчилгаа багатайгаас гадна олон төрөл байдаг байнаа.

Chirita_Kazu (700x579, 80Kb)

Хирита нь Геснериев овгийн ургамал юм. Энэхүү овогт 150 орчим төрөл бүртгэгдсэн байдаг. Хятадын өмнөд нутгаар уулсаар ургана.


Анх 1822 онд Англи улсын ботаникч Д.Доном түүнийг илрүүлсэн байдаг. Харин өнөөдөр цэцэгчид энэ цэцгийг хайрлан ургуулаж байна.
Хирита-Тамиана (450x440, 30Kb)

Одоогийн байдлаар энэ цэцгийн гурав ангилсан байна: хирита, микрохирита болон гиббосаккус.
00850225 (471x410, 50Kb)

Хирита төрлийн ангилалд 45 орчим төрөл байна. 
Chirita__Betty (700x580, 89Kb)

Микрохирита ангилалд 20 орчим төрөл байна. Эдгээр нь голцуу нэг наст.
Chirita_Aiko (700x565, 61Kb)

Харин гиббосаккус ангилал нь тасалгааны цэцэг сонирхогчдын анхаарлыг ихээхэн татдаг байна. 

Chirita_Subrhomboidea (675x700, 104Kb)

Арчилгаа. Нил цэцэгний арчилгаатай яг ижил.


Гэрэлтүүлэг. Бусад ихэнхий цэцэгний адил нарны шууд гэрэлд дургүй. Сарнисан гэрлийг илүүд үздэг.

Chirita_tamiana (570x700, 257Kb)

Температура. Хирита нь өндөр температурт дургүй. Хамгийн тохиромжтой температур нь +18−24ºС. 

Хирита1 (700x525, 107Kb)

Хиритаг заавал амраах шаардлагагүй. Дулаан газарт өвөлжүүлвэл цэцэглээд л байна, харин сэрүүн газарт байлгавал ургалт удаашраад амарч эхэлнэ. 
Хирита-4 (550x371, 23Kb)

Услагаа. Услагааг ихдүүлэж болохгүй. Услагаа хооронд дээд хөрс хатсан байх шаардлагатай.
Хирита-5 (600x396, 44Kb)

Жил бүр заавал шилжүүлэн суулгах шаардлагагүй.
Хирита-6 (525x700, 236Kb)

 
Хирита-Aiko (623x400, 29Kb)

Үржүүлэх. Хиритаг нил болон баримганы адил навчаар үржүүлнэ. Үрээр тарьж болно.
Хирита-Stardust (500x333, 132Kb)



Хирита-гл (590x458, 62Kb)


November 03, 2012

Мимоза цэцэгний тухай

Мимоза буюу ичимхий цэцэг маань Өмнөд Америкаас гаралтай мөнхийн ногоон навчтай бутархаг ургамал юм. Энэ цэцэгний навч нь маш мэдрэмтгий буюу хүн гар хүрэх төдий ичээд навчаа хумьдаг байна.


Харахад маш эмзэг боловч арчилгаа шаардадгүй, тарьхад амархан цэцэг юм. Ерөнхийдөө дулаанд дуртай, хаврын эхэн үеээс намрын сүүл хүртэл агаарын температур 20-24°C, харин өвөл 16-18°C байхад тохиромжтой. Гэрэлсэг боловч нарны шууд тусгалд мөн дургүй. Тамхины утаанд маш дургүй гэнэ.Тамхины утаа ихтэй газар навчаа гээдэг гэнэ.



Шаардлагагүй бол аль болох шилжүүлэн суулгалт хийхгүй байх нь дээр байдаг. Мөчрөөр, үрээр үрждэг гэхдээ үрээр илүү амархан үрждэг.

Мимоза стыдливая: особенности ухода

Бальзамины цэцэгний өнгө

Бальзамин бараг цэцэгчин бүрт байдаг байх. Арчилгаа шаардахгүй бас маш ургах дуртай цэцэг. Нэг цэцэглэхээрээ маш их цэцэглэнэ.
Харин бальзамины яг тухайн цэцэгний өнгийг гаргахын тулд зөв усалгаа. гэрэл энэ тэр нь зөв байж яг тэр өнгөөрөө цэцэглэдэг гэж ойлгоод байгаам

Надаа нэг давхар дэлбээтэй бальзамин байдаг. Их гоё.
 
 
Гэхдээ их сонин. Заримдаа энэ маань цав цагаан цэцэгнүүдтэй, заримдаа усан ягаан. Харин заримдаа энэ цэцгэнд дээр байгаа юм шиг цав цагаан хирнээ голдоо усан ягаантай. Би яг нэг өнгөөр нь дагнуулан цэцэглүүлэж чадахгүй байгаа бололтой. Нэг цэцэгнээс гурван өөр өнгийн цэцэг гаргуулаад байгаам чинь

Харин саяхан нэг цэцэгчин бүсгүйгээс алаг цэцэгтэй бальзамин авлаа Ийм цэцэгтэй

Одоогоор миний авсан нь жижиг үрсэлгээ л дээ. Гэхдээ тур бүсгүй маань тэгэж байна лээ. Мөн л ус нар нь зөв бол яг ингэж алаглаж цэцэглэдэг гэж. 
Тэгэхээр бальзаминаа зөв, яг тухайн өнгөөр цэцэглүүлнэ гэдэг бас нэг авьяас бололтой :)

Харин нэг цэцэглэхээрээ ёстой мундаг цэцэглэгдэг цэцэг дээ хөөрхий. Тийм болохоор хайртай байдаг юмаа.


October 06, 2012

Дицентра цэцэгний тухай товч

Дицентра.


дицентра
Энэ цэцэгний маань эх орон нь Зүүн Ази юм. Нарийхан мөчрөн дээр зөндөө олон цэцэгнүүд цэцэглэдэг. Тэр цэцэг нь зүрх бас харавсан сумны хэлбэртэй. Шархалсан зүрх гэж Оросууд нэрлэдэг байна.

Дицентра
цветы фото и картинки
рисунки цветов
дицентра
дицентра
цветы картинки и рисунки

 Энэ цэцэгний арчилгааг нэг заваараа оруулнаа:)

Агаар цэвэршүүлдэг ТОП цэцэгс

Нэг. Хим - Агаарын чийгшэл нэмэгдүүлдэг


Хоёр. Аглаонема - Агаарт байх бензолын хэмжээг бууруулдаг

Гурав. Зуун наст (Алоэ барбаденский) - Формальдегидийн хэмжээг бууруулдаг

Дөрөв. Афеляндра - Агаарын чийгшил нэмэгдүүлдэг

Тав. Асплениум гнездовой - Агаарын чийгшил нэмэгдүүлдэг

Зургаа. Агаар цэвэршүүдэг

Долоо. Циперус - Агаарын чийгшил нэмэгдүүлдэг

Найм. Луу мод буюу драцена - Агаар чийшүүлэж цэвэрлэнэ

Ес: Саваргана

Арав. Гибискус буюу хятад сарнай

Арван нэг.  Нөмөргөнө