May 06, 2013

Үрээр мандарин тарих

Тасалгааны нөхцөлд мандарин тарих


Мандарин или Цитрус сетчатый (Citrus reticulata)
Та ердөө идсэн мандариныхаа үрийг тариснаар мандарины модтой болох боломжтой.
Мандарин или Цитрус сетчатый (Citrus reticulata)
 Үрийг нь суулгаснаас хойш 3-4 долоо хоногийн дараа соёолоод ургадаг. Эхний хоёр жил тун удаан ургаж байгаа юм шиг санагддаг.

Дөнгөж соёолоод ургаж байгаа үрсэлгээ
Мандарин или Цитрус сетчатый (Citrus reticulata) 
 мандарин

Иймэрхүү навчтай болоод ирхээр нь салгаж суулгаж болно


Салгаж суулгахдаа үрсэлгээний сав, исвэл нэг удаагийн аяганд эхний ээлжинд салгаж суулгана. Учир нь том саванд суулгавал үндэс нь тэр саванд дүүртэл их удаан ургадаг.



Навчийг нь шүршиж байхаас гадна хөрс хатхаар дараагийн усалгааг хийж байна. Шаардлагатай бол дөрөвдүгээр сараас арван сар хүртэл сардаа хоёр удаа бордож байна

Зөвлөмж

Цэцэг сонирхоод эхний ээлжинд ямар цэцэг тарьвал зүгээр вэ гэж асуусан байсан. Миний бодлоор бол эхний ээлжинд хамгийн гүргэр, арчилгаа багатай цэцэгнүүд зүгээр боловуу гэж бодож байна.
Эдгээр цэцэгнүүд нь дараахь цэцэгнүүд байж болно:

Нэг
Шимтэглэй
Энэ нь өөрөө маш олон өнгийн дан болон давхар дэлбээтэй цэцэгнүүдтэй бөгөөд цэцэглэх дуртай цэцэг. Арчилгаа маш багатай. Навчийг нь шүршээд байх хэрэгггүй. Хөрс хатхаар дараагийн усалгааг хийхэд болно

Ер нь бол шимтэглэйг хамгаалах чадвартай, хэрүүл маргааныг зогсоох, тайвшруулах үйлчилгээтэй. Амьсгалын замын өвчнөөс хамгаалдаг гэж үздэг. Их олон давуу талтай цэцэг.








Хоёр
Нил цэцэг
Нил цэцэгийг зөв арчилхад мөн л өвөл зунгүй цэцэглэдэг. Навчийг нь шүршээд байх шаардлагагүй, Хөрс хатхад л дараагийн усалгааг хийнэ. Шимтэглэйтэй бараг ижил. Мөн их том замбараагүй ургаад байхгүй. Ишгүй тул дан навч, цэцэгнүүд л байдаг








Мөн модлог ургамлууд, агаар шүүж хүчилтөрөгч ялгаруулдаг цэцэгнүүд арчилгаа багатай байдаг. Хөрс хатхаар услана мөн навчаараа гоёдог модлог ургамлуудыг шүршдэг.

                                                      Фикус буюу удамборын төрөл
                                                      Товрууш буюу аз жаргалын мод
Мөнхрөө


April 06, 2013

Гардения цэцэглэлээ

Давхар дэлбээтэй гоё үнэртэй юмаа
Гардения маань ингэж цэцэглэж намайг баярлуулав


March 06, 2013

Губастик, мимулюс (Mimulus)

Товч мэдээлэл

Ургамлын төрөл:   хоёр наст ба нэг наст
Гэрэл:   гэрэлсэг боловч сүүдэрт ургах чадвартай
Чийг:  чийглэг орчинд дуртай
 
Mimulus, Мимулюс, губастик. Нэг наст. 

Цэцэгний төрөл

Мимулюс крапчатый (Mimulus guttatus)

Олон наст ургамал боловч нэг настын адил голцуу ургуулдаг. Өндөр нь 80 см хүрнэ. Цэцэг нь шар өнгөтэй бөгөөд улаан толботой. Зургаа ба долдугаар саруудад цэцэглэгдэг.

Губастик желтый (М. luteus)

Олон наст ургамал боловч нэг настын адил голцуу ургуулдаг. Өндөр нь 15-30 см. Жижигхэн шар цэцэгтэй ба долоон сараас арван сарын хооронд цэцэглэдэг.

Арчилгаа

Гэрэлсэг ургамал боловч сүүдэрлэг орчинд ч ургана. Тэжээллэг, чийглэг хөрсөнд дуртай. Өтгөн ургуулахын тулд чимхэлт хийх хэрэгтэй.

Үржүүлэх

Дөрвөн сараас эхлэн үрээр тарьдаг. Харин зургадугаар сарын эхэд жижиг үрсэлгээгээг байнга тарих тэр газар нь шилжүүлэн суулгадаг


March 03, 2013

Тасалгааны нөхцөлд кофены мод ургуулах нь




Орос нэршил: Кофейное дерево, кофе
Латин нэршил: Coffea
Овог: Мареновые - Rubiaceae
Эх орон: Аравийский полуостров






Кофег бид кофены модноос гаргаж авдаг. Ойролцоогоор 60 гаруй төрөл байдаг ба үүний 33 төрөл нь Африкт байдаг.
Бутархаг, мөнх ногоон навчтай, өндөр ургадаг гэх мэт дотроо олон төрөл байдаг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь Кофе арабика юм.

Тасалгааны нөхцөлд ургаж байгаа томхон кофены модноос бид жилдээ хагас кг хүртэл кофе авах боломжтой.
Тасалгааны нөхцөлд голдуу 1-1,5 метр ургадаг. Сарнисан гэрэлд дуртай. Хэт хурц гэрэл нь навчийг түлэх, шарлуулах, хатаах зэрэгт хүргэдэг бол сүүдэртэй газарт ургаж байгаа модны ургалт удааширдаг байна. Тохирох температур нь 25- 30°С. Өвдийн цагт бол ойролцоогоор16°С.
Ид ургалтын үед усалгааг сайн хийж өгөх хэрэгтэй бөгөөд хөрс дөнгөж хатаж эхэлхэд дараагийн усалгааг хийнэ. Хэт их усалгаанд навчаа гөвдөг. Өвлийн цагт усалгааг багасгана.

Байршил   Гэрэлтэй, агаарын солилцоо сайтай газар илүү тохиромжтой. Нарны хурц гэрлээс хамгааралаарай. Тасалгааны нөхцөлд шүршүүлэх дуртай цэцэг юм
 


Үржүүлэх   Үрээр болон хагас модорхог мөчрөөр үржинэ. Үрээр тарихын тулд шинэ үр хэрэглэдэг. Маш богино хугацаанд соёолох чадвараа алддаг.  1-2 сарын дотор соёолдог.  Үрээр тарьсан нөхцөлд 4-5 жилийн дараа цэцэглэдэг.

Шилжүүлэн суулгалт   Хоёр жилд нэг удаа хаврын цагт шилжүүлэн суулгалт хийнэ.

Кофейное дерево в домашних условиях
Кофейное дерево

March 02, 2013

Элиатор сортын хайтан

Бегония Элатиор / Begonia Elatior (син. B. hiemalis - бегония зимняя)

Хайтан төрөл бөгөөд булцуугүй, үндэстэй хайтан юм. 
Маш үзэсгэлэнтэй цэцэгтэй юм байна.
Гэрэлтүүлэг.
Сарнисан гэрэлд дуртай. Хэрэв таны хайтан урагшаа харсан цонхон дээр байралдаг бол зуны цагт шууд нарны гэрлээс хамгаалаарай. Сүүдэртэй газраас илүү гэрэлтэй газарт ургах дуртай байдаг.
Температура. Зуны цагт 20-25°С байна. Нэвт салхинд дургүй бөгөөд хүйтнийг тэсвэрлэхдээ муу. Өвлийн цагт 18°С-с их буулгах хэрэггүй.
begonia elatior
Агаарын чийгшил. Зун шүршиж болох боловч өвөл, намрын цагт шүрших хэрэггүй.
Усалгаа. Усалгаа ихдэх, багадахад Элатиор сортын хайтан эмзэг байдаг. Зуны цат хөрс хатхаар усалгааг хийдэг бол өвлийн цагт усалгааг багасгадаг.
Цветение бегонии Элатиор
Хөрс. Энэ төрлийн хайтангийн хөрс тэжээллэг, хөнгөн байх хэрэгтэй.

begonia hiemalis
Бордоо. Ургалтын ид үед цэцэглэдэг цэцэгний бордоогоор долоо хоногт нэг удаа бордоно. Минералтай бордоо илүү тохирдог. 



Чимхэлт. Өвөл өнгөрхөд хайтан маань хэлбэргүй ургасан байдаг учир хавар тайралт хийж 5-7см урт мөчир үлдээх нь дээр байдаг. Энэ үеээр чимхэлт хийсэн нь дээр.

Үржүүлэх. Элатиор сортын хайтанг мөчрөөр хаврын цагт эсвэл зун дуусах үед үржүүлэх боломжтой. Бусад үед үржүүлэх нь үндэслэх магадлалыг бууруулдаг байна.
Шууд суулгаж үндэслүүлэх бол хүлэрт хөрс,  перлит, вермикулит зэргийг хэрэглээрэй. Мөн усанд үндэслүүлэх боломжтой.
Харин үрээр тарих гэж байгаа бол тасалгааны нөхцөлд бол жилийн аль ч улиралд суулгаж болно.
 

February 24, 2013

Цинерариягийн тухай товч

Цинерария. 


Цинерария нь олон наст ургамал юм. Зарим тохиолдолд нэг наст цэцэг шиг ч ургуулдаг. Энэ цэцэгний эх орон нь Канарын арлууд юм. Арчилгаа зөв бол диаметр нь 30-60 см хүрнэ. Энэ цэцэгний навчны урт 20-30 см байдаг.Ургалт хурдантай цэцэг юм.
Цинерария нь гэрэлд дуртай гэрэлсэг ургамал юм. Бүлээн усаар усалдаг. Хөрсийг хатааж болохгүй. Хэт чийшил болон усанд дургүй учир хэтрүүлэн услаж болохгүй.
Голцуу15 °С-д үрээр тарьж үржүүлдэг