Бүгдээрээ сайхан шинэлэж байна уу?
Цагаан Сар гэж гүйсээр байгаад ойрын хэдэн өдөр блогтоо ч орж ирж амжсангүй, хэдэн цэцэгнүүдтэйгээ ч зууралдаж чадсангүй. Харин өнөөдөр гэрээсээ гаралгүй цэцэгнүүдтэйгээ зууралдаж хэдэн үр суулгалаа.
Үхэшгүй мөнхийн хайрын бэлэг тэмдэг цагаан уулаа тарилаа
Альпийн Нурууны цагаан уул
Ийм цэцэг ургана
Энэ цэцгийг тарихыг их хүсээд бүүр өнгөрсөн намар хүнд захин барин авчруулаж энэ хавар тарина гэж гөөмөн удаан хадгалсан шүү Өнөөдөр тариж авлаа Үр нь гэж яасан ч жижигхэн, ямар ч эмзэгхэн юм бэ дээ Ургах боловуу л гэмээр байлаа Хөрсөө бэлдээд үрээ дээр нь цацаад усаар зөөлөн шүршээд л ваакуумдаад тавьчихлаа
Олон наст цагаан башир цэцэг
Үр нь
Ийм цэцэг ургана
Энэ цэцгийг суулгалаа
Мөн цав цагаан баримганы үр суулгалаа. Үнэндээ бол анх удаа л баримгана үрээр тариж үзэж байгаа минь энэ. Миний хамгийн сайн мэдэх юм гэвэл гэрэлд л соёолдог гэсэн шүү Тэгээд л ширээнийхээ чийдэнг бараадуулаад л тависан
Зургийг нь муухай авчихлаа уучлаарай :)
Ийм цэцэг ургана
Энэ гурван цагаанаас гадна холимог өнгийн портулака цэцгийн үр суулгав. Сайхан ургах бол тагтаа чимнэ дээ
Зиа тэгээд нөгөө чулуун цэцэгнийхээ үрийг олоод суулгасан шүү
Гэхдээ энэн цэцэгнээс бол айсан шүү Тавхан ширхэг дэндүү жижигхэн үр хөрсөн дээрээ л цацах шиг болсон
Энэ хавар тарина гэж өөр нилээд олон цэцэгний р булцуу бэлдсэн байгаам тэднийгээ нэг заваараа тарина даа. Харин энэ хэдийгээ ургаад соёолоод эхлэхээр нь зургийг нь авч оруулнаа
Ингээд сууж байх юмсан
February 24, 2012
February 05, 2012
Гүзээлзгэний үр тарив
Заа хөө өнөөдөр буюу 2-р сарын 5-нд туйлын завгүй өнжлөө хэхэ Бүтэн сайн болоод ч тэрүү гэр орны ажлаас гадна блогтоо ганц хоёр материал оруулчих гээд. Түнийхээ хажуугаар гүзээлзгэнээ тарих гээд. Юуны түрүүнд дэлгүүр гүйж өндөг олж ирлээ. Өндөгийг нь ч яахав идчихнэ
Харин хайрцагийг нь хэрэглэх гээд хэхэ Өндөгний хайрцаг чинь 30 ш өндөг багтана гэж тооцохоор 30 ш гүзээлзэгний үр тарих санаатай. Тэгвэл амар хэдэн ширхэг нь ургасан, хэдэн ширхэг нь ургасангүй гэж эргээд хархад хэрэгтэй байх гэж бодоод. Өндөгний хайрцганд хэрхэн үрсэлгээ хийх тухай http://tsetsegnuud.blogspot.com/2012/02/blog-post_2036.html энд байгаа. Уншаагүй нэг нь хараарай. Заа тэгээд хайрцагаа бэлдсэн хүн чннь http://tsetsegnuud.blogspot.com/2012/02/blog-post_4632.html энэ зааврынхаа дагуу үрээ суулгаад харанхуй газар тавина гэхээр нь хаана тавихаа мэдэхгүй уутанд хийгээ тавиурныхаа хамгийн доод эгнээнд тавичихлаа. Тэнд мэдээж гэрэл муутай юм чинь гэж тооцооллоо. Зөвдсөн үү буруудсан мэдэхгүй л байна.
Гүзээлзгэний үр чинь санасныг бодход дэндүү жижиг юмаа Гарт байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй. Харин улаан өнгөтэй болохоор хар шороон дээр унаж байгаа, үгүйг нь мэдэж байлаа. Үр юм байж гүзээлзгэнэ үнэртээд ямар гоё байваа. 30 ш үрийг өндөгний хайрцаганд суулгана гэж бараг цаг хагас суучихсан шүү. 14 хоногийн дотор л соёолох ёстой доо.
Ингээд л гараад ирвэл мөн сайханаа. Хүлээх л үлдлээ

Гүнгоо болон түүний төрлүүд
Кливия (Clivia), ногоон навчит олон наст ургамал бөгөөд Өмнөд Африкаас гаралтай юм. Тод өнгийн цэцэгтэй бөгөөд нэг цэцэгнээс 30 хүртэл цэцэг ч дэлгэрэх боломжтой. Үндэс нь зөөлөн бөгөөд том тул шилжүүлэн суулгахад амархан гэмтэх гээд байдаг.
Төрөл
Кливия Гардена (Clívia gardenii) –45-50 см хүртэл ургадаг. 10-16 цэцэг өвлийн цаг дэлгэрдэг.Цэцэг нь хонхон цэцэг шиг хэлбэртэй.
Кливия киноварная (Clívia miniata), 50 см хүртэл ургадаг бөгөөд 10-20 цэцэг гардаг. 2-р сараас 5-р сарын хооронд цэцэглэдэг.
Кливия прекрасная (Clívia nobilis) – 30 см ургадаг бөгөөд 40-60 цэцэгтэй.
Арчилгаа
Гэрэлтүүлэг
Нарны сарнисан гэрэлд дуртай бөгөөд хангалттай гэрэлгүй нөхцөлд цэцэглэхгүй байх магадлалтай.
Температур
Хамгийн тохиромжтой температур нь 20-25°C, харин 10-р сараас эхлэн 12-14°C газарт байрлуулдаг.
Агаарын чийг
Гүнгоогийн хувьд агаарын чийг нь тийм ч чухал үүрэгтэй биш. Зуны цагт нойтон цэвэр алчуураар навчийг нь арчиж цэвэрлэдэг.
Усалгаа
Зөөлөн усаар усалдаг. Усалгаа хооронд хөрс бага зэрэг хатсан байх шаардлагатай. Амарч байх үед нь усалгааг багасгадаг.
Бордоо
Хавар ба зуны цагт хоёр долоо хоногт нэг удаа борддог.
Амрах үе
Гүнгоогоо жил бүр цэцэглүүлэхийн тулд өвлийн цагт цэцгээ амраадаг. Залуу гүнгоог бол 10 юм уу 11-р сараас эхлэн амраадаг. Цэцгээ амраахын тулд сүүдэрт газарт байрлуулан бордохоо болиод усалгааг багасгана.
Шилжүүлэн суулгах
Аль болох шилжүүлэн суулгахгүйг хичээгээрэй. Зөвхөн шаардлагатай үед шилжүүлэн суулгах ба тун болгоомжтой хандана уу. Том гүнгоог 2-3 жилд нэг л удаа шилжүүлэн суулгадаг. Үндэс нь зөөлөн, шүүсэрхэг учир амархан гэмтдэг.
Гүнгоог том саванд суулгадаггүй.
Үржүүлэх
Үрээр болон нялх гүнгоог хажуунаас нь салган үржүүлдэг.

February 04, 2012
Гүзээлзгэний үр авах
Заа Дариагийнхаа хүсэлтээр гүзээлзэгний үр хэрхэн авах тухай орууллаа
• Юуны түрүүнд хамгийн сайн боловсорсон жимсийг сонгоорой. Жимс нь улаан өнгөтэй ба зөөлөн байх ёстой.
• Жимсээ бүлээн усанд хийж таглаад 3-4 хоногийн хугцаатай байлгаарай.
• Ингэж хөөлгөсний дараагаар жимсээ тавган дээр тавиад халбагаар тун болгоомжтой дараарай. Энэ маягаар үрээ салгаж авна.
• Үрээ бариж байгаад усанд угаана. Үрээ урсгахаас болгоомжлоорой.
• Угаасан үрээ алчууранд тавиж ойролцоогоор 5 хоногийн турш ингэж хатаана.
• Ингээд таны үр бэлэн боллоо. Шууд суулгаж болно. Эсвэл суулгах болоогүй бол цаасанд боогоод сэрүүн газар үрээ хадгалаарай.
Амжилт

Үзэсгэлэнт дельфиниум
Дельфиниум цэцгийн талаар өмнө нь материал оруулаж байсныг уншсан гэдэгт итгэж байна. Үнэхээр гайхалтай сайхан цэцэг шүү. Байгаль дээр энэ цэцэг нь ойролцоогоор 40 орчим төрөл бүртгэгдсэн байдаг.
|
|
Subscribe to:
Posts (Atom)

Хурдан ургадаг, бас том цэцэгстэй гэдгээрээ алдартай
Дельфиниум 6-р сараас эхлэн 7-р сарыг дуустал цэцэглэдэг.
Наранд дуртай бөгөөд сүүдрийг үздэггүй.
Энэ цэцэгний ихэнхи төрөл нь цэнхэр болон гүн цэнхэр өнгийн цэцэгстэй. Зарим тохиолдолд цагаан болон улаан өнгүүд байдаг.
Эртний Грекийн домогт өгүүлснээр эрт дээр үед нэгэн залуу амьдарч байсан бөгөөд хайртай эмэгтэйгээ амь оруулсан учир Бурхан түүнийг дельфин болгосон гэдэг.
Орой болгон дельфин далайн эрэгт сэлж ирхэд бүсгүй ч гэсэн далайн эрэгт ирдэг байсан аж. харин тэд уулзалдаж чададгүй байв. Хайраар дүүрэн харцаар бүсгүй далай рүү ширтэж гуниглан зогсдог байсан гэх.
Харин нэг өдөр бүсгүй хайр болон гуниг агуулсан харц нь баяр баяслаар дүүрэв. Тэрээр далайн давалгаанд наашлаж буй дельфиныг харсан гэдэг. Далайн эрэгт ирсэн дельфин бүсгүйн хөлөнд нэгэн цэцэг авчираж тавьсан байна. Энэ цэцэг нь дельфиниум юм.
Сарнай, сараана цэцэгстэй суулгахад ч зохижтой харагдана.