January 11, 2012

Авокадо жимсийг хэрхэн гэрт тарих вэ

Жирийн нэгэн яснаас жимсний томоохон мод ургуулаж болдог. Үнэндээ энэ жимсний мод нь нээх арчилгаа шаардадгүй мөн маш хурдан ургадаг. Энэ нь байгал дээр 18 м хүртэл ургадаг боловч тасалгааны нөхцөлд 1 м орчим ургадаг.

Авокадо


Та авокадо жимс идээд ясыг нь аваарай. Ясных гь гол хавьд зүүгээр эсвэл шүдний чичлүүрээр 3-4 мм 3-4 газарт хатгаарай. Жижиг аяганд ус хийж дүүргээд ясаа дээр нь тавиарай. Шүдний чичлүүрээр хатгасан тул ус руу унахгүй.
                                                           
                                                           Авокадо жимсний яс
                                                    Чичлүүрээр усанд тогтоосон яс

Гурваас дөрвөн долоо хоногий дараанаас үндэслэж эхэлнэ. Та энэ хугацаанд аягандаа ус нэмэж хийж байхаа мартуузай. Үндэслэнгүүт нь суулгах гэж яарах хэрэггүй. Үндэс нь 3-4 см болхоор нь суулгаарай. Суулгах ваар нь жижиг байна.

Авокадо нь халуун орны жимс бөгөөд чийгэнд дуртай. Тиймээс хөрсийг чийгтэй байлгана.

Жимсний мод маань 10-15 см болоод ирэхийн цагт шилжүүлэн суулгалт хийж арай томоохон саванд суулгана.

Арчилгаа

1. Авокадо нь сүүдэрт дуртай учраас хамгийн тохиромжтой цонх нь хойд зүгрүү харсан цонх юм.

2. Өвөл жимсний мод маань навчаа гээж болно, гэхдээ хавар нь эргэн ургана.

3. Усалгааг сайн хийн сард нэг удаа бордоно.



6 comments:

  1. ene tegeed geriin nohtsold jims ni garch irdeg yum boluu her yom bolj bj garah ve

    ReplyDelete
  2. Яг мэдэхгүй байна Оросууд бол жимслүүлээд л байдаг юм байна лээ Би өөрөө бол тарьж үзээгүй байна Нэг охин энэ заавраар жилийн өмнө тарьсан их өндөр ургасан байна лээ

    ReplyDelete
  3. Урганаа.Итгэлтэй байх хэрэгтэй.

    ReplyDelete
  4. Урганаа.Итгэлтэй байх хэрэгтэй.

    ReplyDelete
  5. Хэр удаж байжж жимсээ өггөх вэ

    ReplyDelete
  6. Ясаа хаана ч хамаагүй хатгах юм уу

    ReplyDelete