January 21, 2012

Чулуун цэцгийг үрээр тарих

Чулуун цэцэгний талаар мэдээлэл орууснаас хойш үрээр хэрхэн тарих тухай хэд хэдэн хүмүүс асуусны дагуу хэрэн үрээр тарих тухай сайтууд ухаж нэг ийм мэдээлэл орууллаа

Энэ тэндээс мэдээлэл оруулсан болхоор өөрөө нэгтгээд хийлээ шүү


Хамгийн тохиромтой үе нь 3-р сард үрээр тарих юм. Хурдан соёолуулахын тулд үрийг 5-6 цаг орчим усанд дэвтээнэ. Харин үрийг гүнд суулгадаггүй, хөрсөн дээр нь шууд тавиж болно. Харин дараа нь шүрчихээр үр өөрөө бага зэрэг гүнрүү орчино.  Чулуун цэцэг үрээр тарихад удаан ургадаг юм шиг санагдлаа. Суулгасны дараа ваакуумдаж болно. Хэрвээ ваакуумдсан нөхцөлд өдөр бүр нээж агаар оруулаж байгаарай. Учир нь чийгэнд дургүй тул үхэх магадлал өндөр.

Ингээд байгаа юм шиг санагдаад байсан. Эсвэл би их хүлээсэн юм болов уу?

Элсэн цөлийн ургамал учраас нилээд элстэй хөрсөнд суулгана. Оросуудын тарисан аргаас хархад ихэнхи нь элсэнд эсвэл кактусны хөрсөнд тарисан байна. Тариснаас хойш бараг услахгүй боловч хаяахан нэг шүршинэ. Өндөр температурт тун дургүй шүү. Гэрэлд байлгах боловч нарын шууд тусгалд дургүй.


 Арай жоохон томорч байгаа нь


Чулуун цэцгийг бордох ямар ч шаардлагагүй юм.

No comments:

Post a Comment