January 06, 2012

Алламанда



Алламанда слабительная Америкаас гаралтай бөгөөд дулаан ба чийгэнд дуртай цэцэг юм.  Allamanda cathartica төрөл нь илүү түгээмэл байдаг. Хурдан ургадаг цэцэг бөгөөд навч нь гялалзсан тод ногоон өнгөтэй. 

Арчилгаа
Температур: Дулаанд дурламтгай. Зуны цагт 20-25 °С, өвлийн цагт 14 °С доошгүй байх.
Гэрэлтүүлэг: Гэрэлсэг ургамал. Өвлийн цагт нэмэлт гэрэлтүүлэг тавих эсвэл хамгийн гэрэлтэй газраа байршуулна. 
Усалгаа: Зуны цагт хөрсийг хатаахгүйгээр усалгааг байнга хийх, харин намраас хавар хүртэл усалгааг багасгах хэрэгтэй. 
Бордоо: Хавар ба зуны цагт арав хоногтоо нэг удаа бордоно. Цэцэглэдэг цэцэгний бордоо хэрэглэнэ.
Агаарын чийг: 3-р сараас 8-р сар хүртэл цэцгэнд ус хүргэлгүйгээр навчийг нь шүршдэг. 
Шилжүүлэн суулгалт: Жилд нэг удаа хаврын сард шилжүүлэн суулгалт хийдэг. Тэжээллэг хөрс шаардах ба элс нэмэж хийнэ. 
Үржүүлэх: Хаврын цагт мөчрөөр үржүүлнэ. Хөрсийг халаах замаар мөчрийг үндэслүүлдэг.








No comments:

Post a Comment