January 28, 2012

Шимтэглэй заавал тариарай





http://img-fotki.yandex.ru/get/4404/svetlikova-galcka.0/0_548c8_db498ca8_L







Тод улаан болон ягаан өнгийн шимтэглэй өвчтөний дэргэд байвал хурдан эдгэрдэг гэж үздэг. Гэхдээ хамгийн гол нь тэр шимтэглэйтэйгаа яриж байх ёстой юм. Түүний үгийг шимтэглэй сонсдог гэж олон оронд үздэг.

Хэрвээ танай гэрт хэл ам, хэрүүл цуугиан тасрахгүй байгаа бол та заавал шимтэглэйтэй болоорой.

Нэгт, хүний уур хилэнг дардаг.

Хоёрт, шимтэглэйн анхилуун үнэр нь ууртай, зөрүүүдлэж байгаа хүнийг, тэр тусмаа хүүхдийг уярааж тайвшруулдаг.

Харин гуравдугаарт, хүний сэтгэл санааг өргөж өгдөг.

Энэ цэцэгний ид шидийг нь хүчтэй болгохын тулд нар жаргаад сар гархын алдад гурван шөнө дараалан "Ариун их шимтэглэй минь миний хажууд байж намайг хамгаалаач! Навчнаас нэгийг авий" гэж гуйдаг. Үүний дараагаар нэг навч авч жижиг даавуунд боон биедээ авч явдаг байна.

Тод улаан өнгийн шимтэглэй амьдралын хүч болон энерги өгдөг байхад ягаан өнгийн шимтэглэй нь хайр дурлалын асуудалд чинь тусалдаг гэнэ. Харин цав цагаахан шимтэглэй муу бүхнээс хамгаалахын зэрэгцээ жирэмсэн эхийг үр хүүхдээ эрүүл саруул төрүүлхэд тусалдаг гэж үздэг байна.






No comments:

Post a Comment