January 06, 2012

Аихризон - Дурлалын мод

Аихризон рыхлый или распростертый  (Aichryson laxum)

Суккулент ургамал юм. 
Гэрэл: сарнисан гэрэл, хурц нарны гэрэлд дургүй. Температур: 20-25°С. Өвөл 8-10°С.
Усалгаа: Өнгөн хөрс хатангуут дараагийн усалгааг хийнэ. өвлийн цагт усалгааг багасгана.
Бордоо: хавар ба зуны цагт 2 долоо хоног тутамд нэг удаа суккулентын ургамалд зориулсан бордоогоор бордоно. Амралтын үе: намар ба өвөл. Усалгааг багасган 8-10°С температурт байлгана.
Шилжүүлэн суулгалт: Үндэс хэт ургаж хөрсгүй болож байгаа нөхцөлд хаврын цагт.
Үржүүлэх:  мөчрөөр.

Энэхүү цэцэг нь эрт дээр үеээс эхлэн Аихризон гэхээсээ илүү дурлалын мод хэмээн нэрээрээ алдаршсан юм. 

Цэцгийн арчилгаа:
Аихризон нь сарнисан гэрэлд дуртай.Нарийхан вааранд суулган, усалгааг багасган сэрүүн газар өвөлжүүлснээр дурлалын модыг цэцэглүүлэж болно




Цэцэглэлт удаан үргэлжилдэг. Цэцэглэлтийн үед дурлалын модны навчнуудын тэн хагас нь унадаг тул санаа зоврх хэрэггүй. Цэцэглэлтийн дараа хатсан цэцэгнүүдийг авч хаян усалгааг ихэсгэнэ. Ингэснээр шинэ навчнууд гарч ирнэ шүү дээ.






No comments:

Post a Comment