January 31, 2012

Хризантема цэцгийн бэлэгдэл, утга учир


Хризантема – Нарны бэлэг тэмдэг

Хризантема – манай дэлхийн хамгийн түгээмэл цэцэгсийн нэг билээ. Түүний зарим төрөл нь Хойд Африкаас гаралтай байхад зарим нэгэн төрөл нь Япон болон Хятад улсаас гаралтай байдаг.



Хризантемаг даавуу% ваар болон аяга таваг гээд маш олон төрлийн зүйлсээс харж болдог. Учир нь түүний дэлхийн олон орнууд бэлэгддэг юм. Эрт үед хризантемаг ийнхүү дүрслэх нь ариун үйлд тооцогдон зөвхөн дээд гаралтай хүмүүс л өөрийн хувцсан дээр оёуулан өмсж болдог байв. Япон хэлнээ хризантемаг  "кику" хэмээн нэрэлдэг бөгөөд энэ нь гар гэсэн үг юм. Япончууд энэ цэцгэнд тун хайртай ард түмэн юм. Японд Хризантемагийн Өдөр хэмээн баярын өдөр хүртэл байдаг аж.

Хятад улсад олон томоохон ресторанд хризантемагаар десерт хийдэг байна. Энэ нь зөөлөн амттай  пирожентой тун төстэй амттай учир Хятдууд төдийгүй жуулчид хүртэл амтархан иддэг байна.

АНУ-д 11-р сарыг хриазнтемагийн сар хэмээн нэрэлдэг. Энэ үеээр олон үйл ажиллагаа зохиогддог бөгөөд энэ цэцэг маш ихээр байдаг гэнэ. Мөн олон тооны цэцгийн үзэсгэлэн зохиогддог бөгөөд сарын хамгийн их зарагддаг нь мэдээж хризантема юм. 

Флоридад жил бүр хризантемагийн фестиваль зохион байгуулагддаг. Энэ үеэр ойролцоогоор гурван сая хризантема хэрэглэгддэг байна.

Хризантема Европд 17-р зууны үед хүрсэн юм. Эхлээд Англи улсад очсон бөгөөд дараа нь Францад очсон юм. Харин 19-р зуун гэхэд тэнд шинэ сортуудыг гарган авч эхэлсэн байна.

Хризантемагийн олон төрлүүд нь хаврын сүүлч сараар цэцэглэдэг тул цэцэгчид хаврын эхэн үед цэцэглүүлэх гэж шаргуу хөдөлмөрлөдөг.  Ихэнхдээ тэд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх замаар цэцэглэлтийг түргэсгэдэг. Хризантема нь олон наст ба нэг наст байдаг.

Ихэнхи хризантемаг үрээр болон үндэс хуваах замаар үржүүлдэг. Цөөн хэдэн төрөл нь мөчрөөр үрждэг.

Хризантема өөрөө их олон өнгө байдаг. Тэд бидний амьдралыг чимхээс гадна бид нарт аз жаргал бэлэглэдэг.





No comments:

Post a Comment