January 30, 2012

Гербера

Гербера нь бат бөх иштэй урт гоёмсог цэцэгтэй олон наст ургамал юм. Хаврын эхэн үеээс намрын сүүлч хүртэл цэцэглэдэг.
Гербера нь Өмнөд Африкаас гаралтай бөгөөд дулаан оронд гадаа тарридаг байна. Бусад орнууд тасалгааны нөхцөлд таридаг аж. Ойролцоогоор 70 гаруй төрлийн гербера байдаг.  Энэ цэцэг нь маш гэрэлсэг бөгөөд усалгаа бага шаардана. Тийм учраас гербераг гэрэлтэй, дулаахан газар ургуулдаг.
Өвлийн цагт гербераг мөн дулаан газар байлган арчилаж чадвал өвөл ч цэцэглэлт нь үргэлжилэж байдаг (20-24 градус), харин 10-12 градуст байлгахад цэцэг амарч эхлэнэ.
Энэ цэцгийг үрээр болон бутыг хуваан үржүүлдэг. Гербераг 3-4 настай болход бутаар үржүүлсэн нь хамаагүй дээр.
Гербераг үрээр хаврын цагт таридаг. Үрээр тарисан гербера маань 10-11 сарын дараанаас цэцэглэж эхэлнэ.





2 comments:

  1. Герберагийн үр манайд зардаг газар байдаг болов уу Дээд талаасаа болон доод талаасаа 2 дахь нь их гоёо юмаа.

    ReplyDelete
  2. Янжаа сайнуу Харин хэлж мэдэхгүй байна би бас нэгийг олж авмаар байна

    ReplyDelete