January 28, 2012

Годонхой буюу эр хүний цэцэг

Антуриум (Anthurium)

антуриум Андре
Годонхой нь үнэхээр сайхан цэцэг юм. Зүрх нь навчин хэлбэртэй харин цэцэг нь гайхалтай. Хавраас намар хүртэл цэцэглэдэг ба аль болох жижиг вааранд дуртай. Хэт том саванд бол цэцэглэх дургүй. Нэвт салхинд тун дургүй!

Бүлээн, зөөлөн усаар услана. Годонхой нь гэрэл дуртай бөгөөд 20С-с доош температурт тийм ч дуртай биш. Агаарын чийгшилд их дуртай учраас өдөр бүр шүршинэ. Гэрэл муутай газар годонхойг тавихад цэцэглэхгүй.
антуриум
Өвлийн цагт годонхойг сэрүүн газарт тавиад усалгааг багасгадаг.
Сэрүүн газар гээд нэвт салхинд тавиж болохгүй. Нэвт салхинд годонхой маань маш амархан үхдэг!
Хавар зуны цагт годонхойг борддог. Долоо хоног тутамд бордоно.
сиреневый
Жил бүрийн хавар годонхойг шилжүүлэн суулгадаг боловч том ургасан годохойг бол 3-4 жилд нэг удаа шилжүүлэн суулгадаг. Өргөн биш вааранд суулгадаг.  Дренаж хийх шаардлагатай ба доод тал нь 3 см дренаж хийнэ.
белый антуриум

No comments:

Post a Comment