January 06, 2012

Литопс буюу чулуун цэцгийг тарих

Чулуун цэцэг гэж чулуу шиг гайхалтай цэцэгний тухай сэдэв оруулаж байсан билээ.


Энэхүү цэцэг нь зөвхөн үрээр үржүүлэж болдог. Үрээр тарихын тулд эхлээд хөрсөө бэлдэх ба хөрс нь элс шорооны холимог байна. Үнэндээ бол элс шороо байхад хөрс нээх голдоггүй цэцэг боловч ургуулах хамгийн гол нөхцөл нь усалгаа болдог. Хөрсөн дээрээ үрээ цацаад шүршиж өгөөд ваакуумдана. 2 хоног тутамд шүршээд хэсэг хугацаанд агаар оруулаж өгөөд байвал чулуун цэцэг маань 14 хоног болоод соёолно. Харин та арай хурдан соёолуулах хүсэлтэй бол суулгахаасаа өмнө үрээ 2-6 цаг норгоорой. Оросууд бол үрийг ингэж норгож дэвтээдэг юм байна лээ гэхдээ энэ бол яг чулуун цэцэгний үрийг дэвтээж норгож байгаа нь биш юм шүү Би жишээ болгон л орууллаа


Ингэж суулгасан нөхцөлд 3-7 хоногийн дотор чулуун цэцэг маань амилаад эхлэнэ шүүү дэ.


Харин үрийг урсгаж алга болгохгүйн тулд энэ цэцэгийг тариад мөн соёолсны дараа ч усаар услахгүй харин хөрсийг шүршиж өгдөг. Өвлийн цагт бол бараг усладаггүй. Энэ цэцэг маань элсэн цөлөөс ирсэн гэдгийг та битгий мартаарай. Хэт усалгаанаас болож үхэх магадлалтай. Үрээр тарисан чулуун цэцэг маань 2-3 жилийн дараа цэцэглэдэг.


2 comments:

  1. Үрээр тарьхад болон ургуулахад нэг их арчилгаа шаардаад байхгүй хөөрхөн цэцэг юмаа, баярлалаа Ивээл ээ амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Кислица сайнуу Чамайг энд ороод ирнэ гэж бодсонгүй Баярлалаа хөө

    ReplyDelete