January 04, 2012

Булцуут хайтан тарьсан нь

Булцуут хайтанг гэртээ таридаг нэгэн Орос хүний материалыг энд бэлдсэн болно
Гадаа цэцэг ногоо мод тарьдаг учраас байшингийн маань гадаа бараг зай байдаггүй. Одоо цэцэг тарихад үнэхээр цэцгээ тавих зайгүй болж байна. 
Клубневые бегонии
Булцуут хайтан үнэхээр сайхан цэцэг бөгөөд гэрээ болон хашаагаа чимхэд маш тохирожтой учраас миний хамгийн хайртай цэцэгсийн нэг юм. 
Харамсалтай нь булцуут хайтанг тариж ургуулахад тийм ч амар биш. Би намар 9 жижигхэн булцуу худанлдан авч гурав гурваар нь гурван саванд суулгасан юм. Нилээд хэдэн хоногийн дараа соёолож анхны навч гарч ирлээ. 
Гурван нялх булцууг суулгахад том сав байх шаардлагатай юм, ойролцоогоор 7-8 литрийг багтаамжтай. Булцуу тус бүр 4-7 см-н зайтай суулгана.
Хэдий чинээ эрт суулгана төдий чинээ хурдан эхний навч гардаг. Тиймээс би 2-р сарын дунд гэхэд гэртээ тариж эхэлдэг.
Өдөр болгон цэцэгээ усладаг. 14 хоног тутамд цэцэглэдэг цэцэгний бордоогоор борддог.
Хөрс нь хөнгөн байдаг ба ус сайн нэвтрүүлэж байх шаардлагатай. 
 
Булцуут хайтан маань цэцэглээд сайхан ургаад эхлэхийн цагт зайгүй учраас би гэрээ болон хашаагаа чимэглэн хэрхэн байрлуулсныг минь дараах зурагнаас хараарай
 

No comments:

Post a Comment