January 08, 2012

Хаваршил - Примула

Хаваршил - Примула —Primula

Фото Примула. Первоцвет—Primula Хаваршил нь ойролцоогоор 500 гаруй төрөл байдаг бөгөөд хаврын эхэнд үед цэцэглэдэг цэцэг юм. 
Хаваршл – нэг наст ба олон наст байдаг. Үр нь маш жижиг эмзэг.
 
 
 
Төрөл:
Примула обконика, обратноконическая (Primula obconica) – Бараг жилийн турш цэцэглэдэг. Улаан, цагаан, ягаан болон нил өнгийн цэцэгстэй олон наст хаваршил юм.
Примула обконика
Primula obconica
Примула китайская
Primula chinensis

Примула китайская (Primula chinensis) – 35 м хүртэл өндөртэй ургадаг олон наст. Цэцэг нь олон төрлийн өнгөтэй боловч голдоо шартай. Голцуу сэрүүн газарт сайн ургадаг. 

Примула мягкая, или мягколистная (Primula malacoides) – хамгийн түгээмэл бөгөөд цэцэгнүүд нь голцуу од хэлбэртэй. 10-р сараас 5-р сарын хооронд цэцэглэдэг нэг наст хаваршил юм. 
Примула мягковатая
Primula
malacoides
Примула блестящая
Primula praenitens

Примула блестящая (Primula praenitens) – 4-р сараас 5-р сарын хооронд цэцэглэлт үргэлжилнэ.
Примула ушковая (Primula auricula) Бусад төрлийн хаваршилыг бодвол навч нь хамгийн зузаан юм. Доод навч шарладаг бөгөөд шарласан навчийг авч хаядаг. 
Примула ушковая
Primula auricula
Примула бесстебельная, или обыкновенная
Primula acaulis, vulgaris

Примула бесстебельная, или обыкновенная (Primula acaulis, vulgaris) – гадаа тарихад тохиромжтой сорт боловч тасалгаанд ч мөн адил ургадаг. Цэцэглэлт өвөл эхэлдэг

Хаваршил цэцэгний арчилгаа
Байршил: хаваршил бол гэрэлсэг ургамал бөгөөд нарны шууд гэрэлд дургүй.

Температур: өвөл болон хаврын цагт цэцэглэлтийн үед хамгийн тохиромжтой  температур нь (8-12°C) юм. 15°C дээш температурт цэцэг нь хурдан унадаг. 

Усалгаа: цэцэглэж эхлэх болон цэцэглэлтийн үед хөрс нь чийглэг байх хэрэгтэй. Зөөлөн болон хоносон усаар усалгааг хийнэ. Навчинд ус хүргэхээс зайлсхийгээрэй. 
 
Бордоо: өвлөөс хаврын цагт 2 долоо хоног тутамд нэг удаа цэцэглэдэг цэцэгний бордоогоор бордоно.

Үржүүлэх:  үрээр бол үндэс хуваах.

Үрийг  (16-20°C) градуст соёолуулна. 10-12 хоногийн дараа үр соёолдог бөгөөд үрээр тарисан хаваршил маань 6-8 сарын дараа цэцэглэнэ.








No comments:

Post a Comment