January 08, 2012

Хонхон цэцэг

Кампанула

Кампанула

 

Эх орон: Газар Дундын Тэнгис
Гэрэлтүүлэг: Гэрэлсэг
Температур: зуны цагт агаар, гэрэлтүүлэг ба дулаан шаарддаг харин өвлийн цагт 12-с доошгүй температурт сэрүүн газарт байлгана.
Усалгаа: Зуны цагт усалгааг тогтмол хийнэ. Өвлийн цагт амарч байх үед нь усалгааг багасгана.
Бордоо: Хавраас намар хүртэл 2 долоо хоног тутамд цэцэглэдэг цэцэгний бордоогоор бордоно.
Үржүүлэх: Мөчрөөр хаврын цагт үржүүлдэг. Үрсэлгээг ваакуумдах шаардлагатай.
Шилжүүлэн суулгах: Хавар.
 
Төрөл:
Колокольчик равнолистный - C. isophylla Moretti.
Энэ нь олон наст ургамал бөгөөд 3-7 см урт цайвар ногоон өнгийн навчтай. Италийн хойд зүгээс гаралтай. 1868 оноос цагаан цэцэгтэй "Alba" сорт ба нил өнгийн цэцэгтэй "Mayi" буюу бэр ба хүргэн цэцэг энэ төрөлд байдаг.


Колокольчик ломкий — С. fragilis Сугill
Сицилээс гаралтай. Ногоон богинодуу навчтай. Цэнхэр ба цагаан өнгийн цэцэгстэй.



No comments:

Post a Comment