January 21, 2012

Баримганыг амраах

Оросын сайтнаас орчуулан орууллаа:

Баримгана нь өвөл амардаг цэцэг юм. Булцууг нь хүмүүс янз бүрийн аргаар амраадаг: зарим нь вааранд нь, зарим нь зооринд эсвэл гараашинд, харин зарим нь банын өрөөндоо. Харин би өөрөө хэрхэн амраадаг тухай бичие .

Булцууг хөргөгчинд хадгалаж болдог тухай ээж маань ярьдаг байсан юм.  10-р сард цэцэгнүүдээ амраах асуудалд би бэлдэж эхэллээ. Харин тэд нар маань амрах хүсэлгүй, зарим нэг нь цэцэглэж гэж байв. Навчийг нь тайран бага зэрэг хатах хугацаа өгөөд шорооноос нь гаргаж авлаа. 
Харин дараа нь угааж цэвэрлээд дараахь уутанд хийлээ. Уутанд хийхдээ сорт бүрээр нь ангилаад, дараа нь холихгүйн тулд нэрийг нь бичлээ. Булцуу ь амарч байх үедээ амьсгалдаг учраас энэ уут нь хангалттай чийгийг өгнө.


Булцуугаа хатаахгүй нь тулд бага зэрэг ус хийсэн болно 

Дараа нь бүгдийг нь нэг саванд хийж таглалаа. 

Харин дараа нь хөргөгчинд хийлээ:

Сардаа нэг удаа би гаргаж агаар оруулаж булцуунуудаа шалгаж байдаг. Шаардлагатай бол дахин жоохон ус нэмдэг.

No comments:

Post a Comment