January 24, 2012

Цахирмааг шилжүүлэн суулгах

Цахирмаа цэцгийг хэрхэн шилжүүлэн суулгах тухай хичээлийг орууллаа. Энэхүү цахирмаа цэцгийг дэлгүүрээс авсан даруй шилжүүлэн суулгасан юм.


Үндэсний тал нь хуурай байлаа. Зарим нь бүүр гэмтсэн ч байв.

Энэ навч нэг л бишээ.

Савнаас цахирмаагаа болгоомжтой гаргаж ирлээ.

Үндсийг гэмтээхгүйгээр хөрснөөё нь салгана.

Үндэс ч амьд байна Гэхдээ гэмтсэн, үхсэн хэсэг ч байс байна. Тэднийг салгах хэрэгтэй.

Хурц хутгаар зүслээ. Харин дараа нь эмнэлгийн спиртээр арчилаа. 

Гэмтсэн навчийг бас авлаа. 

Гэмтсэн навч болон үндсийг авч хаялаа. Хуучин хөрсийг хэрэглэх шаардлагагүй.


Шинээр суулгах гэж байгаа нь.




2 comments:

  1. хаанаас цахирмаа худалдаж ава вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Цахирмаа соёолжид худалдаж байна лээ

      Delete