January 04, 2012

Morning glory - Имопея

Morning glory /Ипомея/ нь үнэхээр сайхан цэцэгс бөгөөд хашаагаа, тагтаа болон гэрээ чимэхэд тун ч тохиромжтой цэцэг юм. Учир нь бодонцог маань юүлүүр хэлбэрийн өнгө өнгийн цэцэгстэй бөгөөд ороож ургадаг ургамал болно. Монгол нэршил нь Бодонцог хэмээн цэцэгчид нэрэлсэн байдаг аж. 






Энэ цэцэгийг өглөөний цэцэг ч гэдэг. Учир нь өглөө бүр нэг цэцэг нэмэж цэцэглэсэн байдаг тул өглөө болгон та нүдээ баясгах болно.
Бодонцог нь 500 гаруй төрөл байдаг ба олон наст, нэг наст ч байдаг аж.  Гэрийн нөхцөлд ч гадаа ч тариж болно.
Нарны шууд гэрэлд дургүй бөгөөд хагас сүүдэрлэг орчин илүү тохиромжтой. Үрийг 3 сард гэртээ тариж болно, эсвэл 5-6р сард шууд гадаа ч суулгаж болдог.
Ороож ургадаг болхоор хашаагаа эсвэл тагтаа чимэглэхэд тун тохиромжтой цэцэг юм. 









No comments:

Post a Comment